2010-11-15,15:31

Тэнхимийн түүх

ЦДС-ийн гадаад хэлний тэнхим 1978 онд байгууллагдаж орос хэл, утга зохиолын багш нар нийгмийн ухааны тэнхимд харъяалагдаж багш х/а С.Арсланбаатар,  д/ч Баатартөр,  д/ч Баянцагаан,  д/ч Оюунчимэг, д/ч Алгаа, д/ч Нарантуяа, а/х Тэрбиш, х/а Гэндэнжамц, х/ч Болд, д/ч Цэдэн-Иш нар нь орос, хятад хэлний хичээл зааж байв.

            Сайд нарын зөвлөлийн 241 тоот тогтоолоор 1982 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургууль болоход тэнхимийн эрхлэгчээр хошууч Тэрбиш, багшаар х/а Дуламсүрэн, Батцэнгэл, Ундарчнэмэх, Цэвэлмаа, Янжинлхам, Амгалан, Батцэцэг, Тунгалаг, Оюундулам нар ажиллаж үндсэн курсын сонсогчдод орос хэл заахаас гадна /хуучнаар/ ЗХУ Аюулаас Хамгаалах Яам, ДЯЯ-ны дээд сургуулиудад суралцах сонсогчдод зориулан зохион байгуулсан орос хэлний бэлтгэл курст хичээл зааж байв. 1985-1990 онд орос хэлний тэнхимийн эрхлэгчээр Ч.Оюун, 1990 оноос одоог хүртэл гадаад хэлний тэнхимийн эрхлэгчээр д/х С.Нармандах ажиллаж байна.

Одоо тус тэнхимд боловсролын доктор ахлах багш д/х С.Нармандах, докторант д/ч Ч.Батчимэг, д/ч П.Уранбадам, магистр а/х Б.Ганчимэг, а/х Д.Оюунбилэг, а/х Б.Энхмаа,  д/ч Д.Баясгалан, а/д Ц.Дэлгэрцэцэг нар ажиллаж байна.

Тэнхимийн эрхлэгч д/х С.Нармандах 1997 онд АНУ-ын Юта мужийн улсын их сургуульд 1 сарын курс, 2003 онд Италийн А’Аквила хотын их сургуульд 2 сарын курст, 2007 онд БНХАУ-д 1 сарын курст,  багш д/ч Ч.Батчимэг 1999 онд ОХУ-ын Москва хотын А.С.Пушкины нэрэмжит орос хэлний дээд сургуульд, багш а/х Д.Оюунбилэг АНУ-ын Денвер хотын хэлний курст тус тус мэргэжил дээшлүүлсэн болно.

бичсэн: Gadaad Helnii Tenhim төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 258

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)