2010-11-15,15:43

Гадаад хэлний тэнхимийн хагас жилийн тайлан

 

ГАДААД ХЭЛНИЙ ТЭНХИМИЙН 2009-2010 ОНЫ

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 2-Р СЕМЕСТРТ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН

ТАЙЛАН

 

2010.06.15.                                                                                                          Улаанбаатар хот

 

Нэг. Удирдлага зохион байгуулалтын ажил

            Энэ хичээлийн жилийн 2-р семестрт Гадаад хэлний тэнхим эрхлэгч 1, багш 8 орон тоотойгоор ажил үүргээ гүйцэтгэж, тэнхмийн ажлыг хагас жил, сар, долоо хоногоор төлөвлөн, багш нарын ажлыг мэргэжлийн болон зохион байгуулалтын удирдлага, тодорхой үүрэг, чиглэлээр хангаж, гүйцэтгэлийн хяналтыг тогтмол тавьж, багш, туслах ажилтны цаг ашиглалт, танхимын бус сургалт, бусад арга хэмжээний оролцоонд хяналт тавьж, туслах ажилтанд хийх ажлын талаар өдөр тутам чиг үүрэг өгч, биелэлтийг хангуулахад анхаарлаа чиглүүлэн ажиллаа.

            Тэнхмийн эрхлэгч багш бүрийн хичээлд 1-2 удаа сууж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

            Тэнхмийн хурлыг 7 хоног бүрийн Даваа гараг болон сар бүрийн 28-ны дотор хийж  тус хугацаанд хийсэн ажил, сургалттай холбоотой гарч буй асуудлууд, хичээл сургалтын явцын талаар хэлэлцэхийн зэрэгцээ багш П.Уранбадамын ажлыг шалгаж, тэнхмийн хурлаар хэлэлцүүлж үндсэн багшаар томилуулах тухай тэнхмийн саналыг захирлын зөвлөлийн хуралд оруулав.       

            ЦЕГ-ын даргын нэрэмжит шалгалтыг угтан

·         Хийх ажлын төлөвлөгөө боловсруулах

·         2008-2010 оны тэнхмийн ажлын тайлан,

·         2008-2010 оны багш нарын ажлын тайлан

·         Багш нарын тодорхойлолт бичих,

·         Тэнхмийн дотоод бичиг баримт цэгцлэх

·         Шалгалтанд бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэв.

 

Хоёр. Сургалтын ажил

1.     Танхимын сургалт

2009-2010 оны хичээлийн хагас жилийн ажлын төлөвлөгөөнд 25 ажил төлөвлөж, биелэлт 96,1% байна.      

            Биелэгдээгүй ажил:

Хийгдэх ажил

Хугацаа

Хариуцах эзэн

Биелэгдээгүй шалтгаан

www.Poster conference илтгэл хэлэлцүүлэх

2010.03 сард

а/д Д.Оюунбилэг

ШУТИС-аас энэ хурал зохион байгуулагдаагүй

2-р семестрт гадаад хэлний тэнхмийн багш нарын гүйцэтгэсэн сургалтын ачаалал

Багшийн нэр

А

Б

В

д/х С.Нармандах

6,0

5,7

3,65

а/х Б.Ганчимэг

14,9

2,0

7,3

а/д Д.Оюунбилэг

13.9

0.6

3.6

а/д Б.Энхмаа

11,0

2,0

2.9

а/д Ё.Лхамаа

12,7

1,66

3,7

а/д Ц.Дэлгэрцэцэг

13.2

3.29

3.9

д/ч Д.Баясгалан

13,8

0,75

3,7

д/ч Ч.Батчимэг

21,0

1,45

5,1

П.Уранбадам

8,5

0,2

2,6

Нийт

115

17,65

36,45

 

2-р семестрт тэнхмийн эрхлэгч багш нарын ачааллыг тэнцүү хуваарилж, өвчтэй чөлөөтэй багш нарын хичээлд зохицуулалт хийж, хичээлийн тасалдалгүй ажиллав.

Суралцагчдын идэвх чармайлт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Enterprise 1, 2, 3 сурах бичгийн иж бүрдлийг /ангийн ном, дасгалын ном, тестийн ном, дүрмийн ном, багшийн ном, хуурцаг, видео хичээл, CD/ сургалтанд ашиглах, сургалтын идэвхит аргуудыг хэрэглэх, тухайн хичээл бүрийн зорилгод нийцсэн тест боловсруулах, шалгах, үр дүнд тулгуурлан дараагийн хичээлийг зохион байгуулах ажил хийгдлээ.

2.     Танхимын бус сургалт

Сургалт, эрдэм шинжилгээний албанаас гаргасан хуваарийн дагуу 1, 2, 3 дүгээр дамжааны нийт 952 сонсогч, оюутнаас Enterprise 1, 2, 3 сурах бичиг,  Police English  гарын авлагаар бие даалтын ажлыг бичгээр болон амаар хамгаалуулах ажилд ихээхэн цаг хугацаа зарцуулж ажиллав.

Энэ семестрт шинээр хийсэн ажил нь заавал эзэмших  Минимум  1, 2-ыг боловсруулах, сургалтанд ашиглах ажил байв. Энэ нь нилээд үр дүнтэй ажил болсон ба цаашид бие даалтын ажлаар эдгээр минимумыг хэрхэн эзэмшиж байгааг багш тогтмол хяналтандаа байлгаж хичээлээр олгосон мэдлэгийг чадвар, дадал болгох тал дээр анхаарлаа чиглүүлэн ажиллах шаардлагатай.

3.     Шалгалтын дүн

Цагдаагийн Академийн 2009 оны элсэгчдээс англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авахад А-0, B-1, C-12, D-10, F-294, амжилт 7,2 %, чанар 0,3 % байв. Үүнийг 1 дамжааны хичээлийн жилийн улирлын шалгалттай харьцуулахад амжилт 76.7%, чанар 69%-иар ахисан байна.

2009-2010 оны хичээлийн жилийн  2-р улирлын шалгалтын дүн

Багшийн нэр

Заасан анги

2 улирал

Ам-жилт

Ча-нар

A

B

C

D

F

С.Нармандах

     122,

     135,

6

5

10

5

-

100

74,9

Б.Ганчимэг

122, 421, 132, 135, 331,

12

27

19

11

1

98,5

56,5

Б.Энхмаа

124, 126, 133, 134, 137,  

14

22

32

16

4

96,4

41

Д.Оюунбилэг

125, 132, 134, 136, 431, 231

10

19

25

30

5

94,3

32,5

Ё.Лхамаа

111, 113, 114, 115, 116, 121, 123, 124, 126  

17

40

36

4

13

88,1

51,8

Ц.Дэлгэрцэцэг

112-116, 211, 311, 411

14

31

33

17

17

84,8

40,1

Ч.Батчимэг

411, 412, 111, 112, 211, 311

17

37

23

5

16

83,8

54,5

Д.Баясгалан

321, 222, 421, 422, 127, 331, 431, 432, 231

4

13

25

27

7

91

53,8

П.Уранбадам

413, 123, 125, 127, 222, 133, 136, 137, 231

11

15

30

17

18

80,4

76,7

Т.Уранжарал

412, 221, 431 432

3

7

6

5

4

84

64

Нийт

 

108

216

239

137

85

89,2

71,7

 

Энэ хичээлийн жилээс эхлэн улирлын шалгалтыг бичгээр болон амаар 50х50 харьцаатай авч эхэлснээр суралцагчид англи хэлийг хэрэглээний хэрэгслийн хувьд өдөр тутмын болон мэргэжлийн салбарын хүрээнд хэрхэн эзэмшсэнийг дүгнэх нөхцөл бүрдсэн. Өмнөх жилүүдэд улирлын шалгалтыг хөтөлбөрийн агуулгыг тэр чигээр нь тусгасан нарийвчилсан дүрмээр ихэвчлэн авдаг байсан нь суралцагчдын сурлагын амжилт, чанарт тодорхой сөрөг нөлөө үзүүлсэн нь илт юм.

1 улирлын шалгалтыг 2 улиралынхтай харьцуулахад амжилт 22,7%, чанар 42,4% ахисан байна.

Цагдаагийн академийн захирлын өгсөн үүргийн дагуу англи хэлний сургалтыг цаашид хэрхэн зохион байгуулах, суралцагчдын гадаад хэл эзэмшихэд давамгайлан хөгжүүлэх чадвар, бие даалтаар юуг эзэмших, үүнийг хэрхэн хянах зэрэг зарчмын гол асуудлуудыг хамт олноор хэлэлцсэний үндсэн дээр 2010 онд суралцагчийн англи хэлээр ярих чадварыг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллсан. Энэ зорилгод хүрэхийн тулд:

1.     Хичээл бүрийн 90 минутын 50 % англиар ярих, ойлгох чадвар олгох, 25 % унших, 25 % бичих чадвар олгох,

2.     Хичээл бүр дээр гадаад хүний яриаг сонсгож ойлгох, харьцах чадварыг хөгжүүлэх зорилгоор сургалтын техник хэрэгслийг тогтмол ашиглах /тэнхимийн бүх багш нар сургалтанд ашиглах магнитофоноор хангагдсан болно/,

3.     1, 2, 3, 4-р дамжааны суралцагсдад зориулан англи хэлээр заавал эзэмшвэл зохих минимум боловсруулах, гүйцэтгэлийг тодорхой хугацаанд бичгээр болон амаар шалгах,

4.     Хичээл бүр дээр тодорхой төрлүүдийн тест /амаар, бичгээр, үйлдлээр г.м./ авч, дүгнэлт хийсний үндсэн дээр дутуу эзэмшсэн материалыг дахин давтуулах, мэдлэгийг чадвар, дадал болгох идэвхтэй практик хийсний дараа шинэ сэдэв рүү шилжих ажиллагааг хэвшүүлэх,

5.     Сонсогч нэг бүртэй ажиллах, сурлагаар хоцорч байгаа сонсогчидтой ганцааарчлан ажиллах, тогтмол давтлага өгөх /багш бүр тэнхмээс гаргасан хуваарийн дагуу сурлагаар хоцорч буй сонсогчдыг дуудан системтэй давтлага өгөх ажил долоо хоногт 1-ээс доошгүй удаа хийгдэв/,

6.     Сонсогч, оюутны англи хэлээр ярих чадварыг сайжруулах зорилгоор Рeace corpus-ийн ажилтан Amber Book /113, 116, 431/, мөн байгууллагын багш Hana /331, 132, 111, 112, 114/ , Holli /123, 132, 421, 113/ нартай нийт 3 удаа чөлөөт ярилцлага зохион байгуулах,

7.     Англи дуу, шүлэг цээжлүүлэх зэрэг ажлыг танхимын болон танхимын бус сургалтын үеэр зохион байгуулав.

 

4. Багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх

Цагдаагийн академийн Гадаад хэлний тэнхмийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, TOEFL, IELTS-д бэлтгэх сургалтыг долоо хоногт нэг удаа Advanced Course of English сурах бичгээр зохион байгуулав. Тэнхимийн эрхлэгч С.Нармандах “Права человека и полиция” гарын авлага /300 хуудас/ орчуулж, редактораар хянуулахад бэлэн болгов.

Мөн багш нар орчуулах чадвараа дээшлүүлэх, нөгөө талаас удирдлагаас өгсөн үүргийн дагуу дараах орчуулгын ажил хийв.

·         ЦЕГ-ын үүрэг: НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа

·         ЦА-ийн захирлын үүрэг: “Большая энциклопедия этикета” нэвтэрхий толь,

·         Приказ и рекомендация МВД РФ об организации кинологической службы

 

5. Үзүүлэх, нээлттэй хичээл, онол арга зүйн семинар

Ажлын төлөвлөгөөний дагуу ахлах багш Б.Ганчимэг 135 дамжаанд, ахлах багш Б.Оюунбилэг 136 дамжаанд, багш П.Уранбадам 413 дамжаанд нээлттэй хичээл зааж, тэнхимийн эрхлэгч, багш, арга зүйчид сууж арга зүйн зөвлөгөө өгөв.

Онол арга зүйн семинарын төлөвлөгөөний дагуу:

·         Орчуулгын программыг сургалтанд ашиглах талаар /Б.Ганчимэг/

·         Орчин үеийн лингафоны кабинетыг гадаад хэлний сургалтанд ашиглах давуу тал /Ц.Дэлгэрцэцэг/

·         Интернэт сүлжээ ба орчин үеийн дэвшилтэт аргууд /П.Уранбадам/ илтгэлүүд хэлэлцүүлэв.

                                                            6. Тэмцээн уралдаан

Суралцагсдын гадаад хэл сурах идэвхийг өрнүүлэхийн тулд хичээлийн хөтөлбрийн дагуу бага бүлгүүдийн болон ангиудын хооронд англи хэлний мэдлэг, чадвар сорьсон тэмцээнийг 3 удаа зохион байгуулав.

 

7. Дугуйлан

Энэ хичээлийн жилд англи хэлээр ярих чадварыг хөгжүүлэх дугуйланг багш Б.Энхмаа удирдан зохион байгуулсан. Уг дугуйланг видео хичээлийн материал ашиглах суралцагсдын англи хэлээр ярих чадварыг хөгжүүлэхэд чиглүүлэн ажилласан боловч хамрагдсан оюутан сонсогчид үдээс хойш хичээлийн бус цагаар тогтмол ямар нэгэн ажилд дайчлагдаж байсан учраас дугуйлан явуулахад хүндрэл учирч байсан.

 

Гурав. Эрдэм шинжилгээний ажил

Жилийн ажлын төлөвлөгөөний  дагуу “Орчин үеийн техник хэрэгслийг гадаад хэлний сургалтанд ашиглах арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж доорх илтгэлүүдийг хэлэлцүүлэв.

·         Медиа на уроке английского языка: медиаобразование или техническое средство обучения /С.Нармандах/,

·         Видео хичээл заах арга зүйн зарим асуудалд /Б.Ганчимэг/,

·         Гадаад хэлийг зайны сургалтаар заах зарим асуудал /Б.Энхмаа, П.Уранбадам/,

·         Интернэтийг гадаад хэлний сургалтанд ашиглах асуудалд /Д.Оюунбилэг/

·         Компьютерийг гадаад хэл заахад ашиглах зарим асуудал /Ё.Лхамаа, Ч.Батчимэг/

·         Орчин үеийн лингафоны кабинет ба гадаад хэлний сургалт /Ц.Дэлгэрцэцэг/

·         Гадаад хэлний мэдлэг шалгахад компьютер ашиглах /Д.Баясгалан/

Уг эрдэм шинжилгээний бага хуралд УИС зөвлөх багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Я.Хишигт, “Гадаад хэл заах арга зүйн асуудал” олон улсын сэтгүүл эрхлэгч, шинжлэх ухааны доктор Д.Нямжав, БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга, PhD Нансалмаа нар оролцов.

Гадаад хэл заах арга зүй сэтгүүлд багш Ч.Батчимэг “Боловсрол судлалыг сургалтын бодлоготой уялдуулах нь” эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэв.

 

Дөрөв. Багш нарын ажлын талаар

Тэнхмийн эрхлэгч С.Нармандах, ахлах багш Б.Ганчимэг, Д.Оюунбилэг нар анги дааж, суралцагсдын өдөр тутмын хичээлийн ирц, сурлагын амжилтанд анхаарал хандуулж ажиллав.

            Гадаад хэлний тэнхмийн эрхлэгч, д/х С.Нармандах 2009-2010 оны хичээлийн жилийн 2-р семестрт 15,35 кредит гүйцэтгэснээс А-6,0, Б-5,7, В-3,65 байна. 122, 135, магистрантур, докторантурт англи, орос хэлний хичээл зааж, сургалтын амжилт 91%, чанар 65,7% байна.

            Энэ хичээлийн жилд С.Нармандах нь тэнхмийн ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, тэнхмийн сар, жилийн төлөвлөгөө боловсруулах, тайлан хэлэлцэх, багш нарын хичээлд сууж арга зүйн зөвлөгөө өгөх, магистрантур, докторантурын хичээлийн цаг сэдвийн төлөвлөгөө, тест боловсруулах, сурлагаар хоцорч буй суралцагсдад ганцаарчилсан давтлага өгөх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, “Права человека и полиция” 18 х.х гарын авлага орчуулах, удирдлагаас өгсөн баримт бичиг орчуулах ажлыг хийж гүйцэтгэв.

            Ахлах багш, а/х Б.Ганчимэг 2009-2010 оны хичээлийн жилийн 2-р семестрт  англи хэл 2, 3 хичээлийг нийт 5 ангийн 134 сонсогч, оюутнуудад заасан ба 24,2 кредит/цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэсэн байна. Үүнээс “А”-14,9 кр, “Б”-2.0 кр, “В”-7,3 кр байна. Сургалтын амжилт 98,5%, чанар нь 56,5%-тай байна. Хичээл заах, бие даалт шалгаж дүгнэх, сонсогч, оюутнуудын гадаад хэлээр ярих чадвар хөгжүүлэх идэвхит аргуудаас сургалтанд ашиглах, цаг сэдвийн төлөвлөгөө шинэчлэн боловсруулах, сурлагаар хоцорсон оюутнуудад давтлага өгөх, анги дамжаануудын дунд бага бүлгийн тэмцээн зохион байгуулах, нээлттэй хичээл заах, ОАЗС-т илтгэл хэлэлцүүлэх, орчуулга хийх, ЭШБХ-д илтгэл хэлэлцүүлэх, англи хэлний кабинет хариуцан ажиллах, багш нарын хичээлд сууж арга зүйн зөвлөгөө өгөх, 143-р дамжааг хариуцан ажиллах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв.

 

 

а/х Б.Ганчимэгийн II семестрийн сургалтын дүн, амжилт чанар

 

 

Анги

 

Нийт оюутны тоо

 

Шалгагдсан оюутны тоо

 

Шалгалтын дүн

 

Амжилт

 

Чанар

 

Тайлбар

 

A

 

B

 

C

 

D

 

F

11

135

14

14

4

5

3

2

-

100%

85,7%

 

2

331

14

14

2

7

5

-

-

100%

64,2%

 

3

132

17

17

4

3

2

8

-

100%

41,1%

 

4

122

16

14

-

7

5

1

1

92,8%

50%

Б.Баттулга

5

421

13

10

2

4

4

-

-

100%

60%

 

Нийт

5

74

69

12

27

19

11

1

98,5%

56,5%

 

 

Ахлах багш, ахлах дэслэгч Б.Энхмаа нь тус хичээлийн жилд 7 анги, дамжааны нийт 88 сонсогч, оюутнуудад англи хэл 2, 3 хичээлийг заасан ба 14,9 кредит/цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэсэн байна. Үүнээс Акр-11; Бкр-1,0; Вкр-2,9 байна. Сургалтын амжилт 96,4%, чанар 41,0%-тай байна. Сургалтанд шинэлэг арга тогтмол хэрэглэх, хичээлийн конспектонд нэмэлт өөрчлөлт оруулах, давтлага өгөх, ярианы дугуйлан хичээллүүлэх, багш нарын хичээлд суух, бие даалт гэрийн уншлага, эчнээ ангийн даалгавар шалгаж дүгнэх, шалгалтын тест боловсруулах, хичээл бүрийн тараах материал хэрэглэгдэхүүнийг иж бүрдэл болгон шинэчлэх, сонсогч, оюутнуудын ярианы чадвар хөгжүүлэхэд хичээлийн эхний 45 минутыг зарцуулах, англи хэл 3 хичээлийн заавал эзэмших минимумыг боловсруулах улирлын шалгалтууд авах, ЭШБХ-д илтгэл хэлэлцүүлэх, орчуулга хийх, кабинет хариуцан ажиллах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв.

а/д Б.Энхмаагийн II семестрийн сургалтын дүн, амжилт чанар

 

 

Анги

Нийт оюутны тоо

 

Шалгагдсан оюутны тоо

Шалгалтын дүн

Амжилт

Чанар

Тайлбар

A

B

C

D

F

1

124

13

13

4

3

2

3

1

92,3%

53,8%

-Бодьгэрэл 1-р шалгалт F.

2

126

12

12

2

6

3

1

-

100%

66,7%

-

3

221

16

16

4

2

6

2

2

87,5%

37,5%

Мэндсайхан, Ханболд F.

4

133

15

15

3

5

4

2

-

100%

53,3%

-

5

134

15

15

-

3

9

3

-

100%

20,0%

-

6

137

11

11

1

3

4

3

-

100%

36,0%

-

7

231

6

6

-

-

4

2

-

100%

67,0%

-

Нийт

7

88

88

14

22

32

16

4

96,4%

41,0%

-

 

          Ахлах багш, цагдаагийн ахлах дэслэгч Д.Оюунбилэг тус хичээлийн жилд нийт 18,1 кредит цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэснээс Акр-13,9, Бкр-0,6, Вкр-3,6 байна. Энэ хичээлийн жилд 6 ангийн 89 сонсогч, оюутнуудтай ажилласан ба сургалтын амжилт 94,3%, чанар нь 32,5%-тай байна.  Англи хэл 1,2 хичээлийг заах, оюутны бие даалт гэрийн уншлага, эчнээ ангиудын даалгавар шалгах, хичээл заах арга барилаа шинэчлэх тэр дундаа багаар ажиллуулах, тоглоомын арга зэргийг ашиглах, сургалтанд ашиглах зурагт үзүүлэн самбар хийх, давтлага өгөх, ЭШБХ-д илтгэл хэлэлцүүлэх, орчуулга хийх, 412-р ангийг удирдан ажиллах зэрэг ажлуудыг хийв.

 

 

 

Ахлах багш, а/д Д.Оюунбилэгийн II семестрийн сургалтын дүн, амжилт чанар

 

 

Анги

Нийт оюутны тоо

 

Шалгагдсан оюутны тоо

Шалгалтын дүн

 

Амжилт

 

Чанар

 

Тайлбар

A

B

C

D

F

1

412

11

11

4

4

3

-

-

100%

72,7%

-

2

132

16

16

-

6

4

6

-

100%

37,5%

-

3

134

15

15

1

2

8

4

-

100%

20,0%

-

4

136

15

15

3

5

3

4

-

100%

53,3%

-

5

321

14

14

-

1

3

6

4

71,4%

28,5%

-

6

431

18

18

2

1

4

10

1

94,4%

16,6%

-

Нийт

6

89

89

10

19

25

30

5

94,3%

32,5%

-

 

Багш, а/д Ц.Дэлгэрцэцэг 2009-2010 оны хичээлийн жилд 8 ангийн 114 сонсогч, оюутнуудад англи хэл 1 хичээлийг заасан ба оюутан, сонсогчдын сурлагын амжилт 84,8%, чанар 69,6%-тай байв. Нийт 20,3 кредит цагийн хичээл, сургалтын ажил гүйцэтгэснээс А кр-13,2, Бкр-3,29, В кр-3,9 байна. Сургалтанд сүүлийн үеийн арга нэмэлт ном, бичлэг, дуу, шүлэг, техник хэрэгслийг тогтмол ашиглах, хичээл бүрийн Lesson plan боловсруулан батлуулах, бие даалт болон гэрийн уншлагыг амаар, бичгээр шалгах, давтлага өгөх, 2, 3-р дамжааны заавал эзэмших минимумыг боловсруулах, улирлын шалгалтын тест боловсруулах, лингафоны кабинет /309 тоот/ хариуцан ажиллах, ГХТ-ээс зохион байгуулагдаж буй TOFEL, IELTS-ийн шалгалтанд бэлтгэх сургалтанд хамрагдах, ном орчуулах, ярианы чадвараа дээшлүүлэх English teachers’ meeting-д Мягмар гараг бүр оролцох, ЭШБХ-д илтгэл хэлэлцүүлэх, English syntax номыг редакторлах, “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүлд орчуулга хэвлүүлэх зэрэг ажлыг хийжээ.

а/д Ц.Дэлгэрцэцэгийн II семестрийн сургалтын дүн, амжилт, чанар

 

 

Анги

Нийт оюутны тоо

 

 

Шалгагдсан оюутны тоо

Шалгалтын дүн

 

Амжилт

 

Чанар

 

Тайлбар

A

B

C

D

F

1

112

14

14

1

9

3

1

-

100%

92,8%

-

2

113

13

13

2

6

2

-

3

76,9%

76,9%

Бат-Энэрэл, Намхайлхагва, Энхтүвшин нар F.

3

114

12

12

1

3

4

1

3

75%

66,6%

Бат-Эрдэнэ, Даулетжан, Зундуй нар F.

4

115

12

12

4

-

6

1

1

91,6%

83,3%

Цэрэн-Адъяа F.

5

116

17

16

1

3

6

2

4

75%

62,5%

Дашгаадан шалгалтанд ирээгүй. Баянжаргал, Нямхүү, Рэнцэндорж, Нэргүйбаатар нар F.

6

211

14

13

1

3

4

4

1

92,3%

61,5%

Дөлгөөн шалгалтанд ирээгүй. Чулуунбат 38 цагийн хичээл тасалсан ба бие даалт 1,2, явцын тест 1,2-ийг өгөөгүй тул явцын дүн гараагүй.

7

311

15

15

2

4

3

6

-

100%

60,0%

 

8

411

17

17

2

3

5

2

5

70,5%

58,8%

Г.Билгүүн, Мөнгөндолгио, Мөнхшүр, Онон, Өнөрбаяр нар F.

Нийт

8

114

112

14

31

33

17

17

84,8%

69,6%

-

 

Багш П. Уранбадам нь тус хичээлийн жилд нийт 6 ангийн 92 сонсогч, оюутнуудтай ажилласан ба нийт 11,3 кредит цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэснээс Акр-8,5, Бкр-0,2, Вкр-2,6 байна. Сургалтын амжилт 80,4%, чанар нь 76,7%-тай байна. Бие даалт, гэрийн уншлага шалгах, сургалтын материал баяжуулах, нээлттэй хичээл заах, ОАЗС-т илтгэл хэлэлцүүлэх, ЭШБХ-д илтгэл хэлэлцүүлэх, мэргэжлийн ном сурах бичгүүдийг уншиж судлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв.

П. Уранбадамын 2-р улирлын сургалтын дүн амжилт, чанар

¹

Анги

Оюутны тоо

Шалгагдсан оюутан

A

B

C

D

F

Амжилт

Чанар

Тайлбар

1

413

19

13

3

1

2

5

8

55.2%

21.5%

Ганцогт,Дансрандулам, Мөнчзаяа шалгалтанд ороогүй.Мөнхцэцэг, Болортуяа,Билгүүн явц гараагүй.

2

123

15

14

1

7

5

-

2

86%

53.3%

Батамгалан ш/ороогүй

3

127

20

19

1

2

7

2

7

65%

15%

O.Тэмүүжин 9 сард шалгалт өгнө.

4

222

10

10

2

-

3

4

1

90%

20%

 

5

133

16

16

3

1

6

6

-

87.5%

25 %

 

6

136

12

12

1

4

7

-

-

100%

41.6%

 

нийт

6

92

84

11

15

30

17

18

80.4%

76.7%

 

 

          Багш, д/ч Д.Баясгалан нь 6 ангийн 79 сонсогч, оюутнуудтай ажилласан бөгөөд сургалтын амжилт 91,0%, чанар нь 53,8%-тай байна. Энэ хичээлийн жилд нийт 18,05 кредит цагийн ажил гүйцэтгэснээс Акр-13,6, Бкр-0,75, Вкр-3,7 байна.  Бие даалтын ажил шалгаж дүгнэх, улирлын шалгалт авах, хичээлийн конспект боловсруулах, үзүүлэн таниулах материал хийх, давтлага өгөх, багш нарын хичээлд сууж сургалтын шинэлэг арга барилуудаас судалж хичээлдээ ашиглах, интернэтээс мэдээлэл татан сургалтанд ашиглах, ЭШБХ-д илтгэл хэлэлцүүлэх, орчуулга хийх, англиар ярих чадвараа дээшлүүлэх зорилгоор англи болон гадаад багш нарын уулзалтанд хамрагдах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв.

д/ч Д.Баясгалангийн 2-р улирлын сургалтын дүн амжилт, чанар

Анги

Оюутны тоо

Шалгалтанд орсон оюутны тоо

Дүн

Амжилт

Чанар

Шалгалтанд F дүн авсан болон явц хүрээгүй

А

В

С

D

F

1

421

10

10

1

4

3

2

-

100%

80.0%

 

2

422

10

10

-

4

2

2

1

90%

40.0%

 

3

127

13

13

2

1

3

3

4

69.3%

46.2%

Наранбаатар, Түмэннасан, Энхбаяр

4

222

12

12

1

2

3

6

-

100%

50%

 

5

321

18

18

-

1

6

9

2

88.9%

38.8%

Энхбаяр, Мөнхтөр

6

331

15

15

-

1

8

5

-

100%

60%

 

Нийт

78

78

4

13

25

27

7

91,0%

53.8%

 

               

           Багш, д/ч Ч.Батчимэг нь 2009-2010 оны хичээлийн жилд 7 ангийн 107 оюутан сонсогчдод англи хэл 1 хичээлийг заасан ба нийт 27,5 кредит цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэснээс Акр-21, Бкр-1,45, Вкр-5,1 байна. Сурлагын амжилт 83,8%, 54,5%-тай байна. Сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу хичээл заах, сургалтанд техник хэрэгсэл болон шинэлэг идэвхит аргуудаас тогтмол ашиглах, бие даалт, заавал цээжлүүлэх үг хэллэгийг цээжлүүлэх, үзүүлэн таниулах материал боловсруулах, хичээлээс гадуур давтлага зөвлөгөө өгөх, багш нарын нээлттэй хичээлд суух, орчуулга хийх, сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх, ЭШБХ-д илтгэл хэлэлцүүлэх тэнхмээс зохион байгуулсан TOEFL, IELTS-ийн сургалтанд хамрагдах, бага бүлгийн өрөөг тохижуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв.

 

д/ч Ч.Батчимэгийн 2-р улирлын сургалтын дүн амжилт, чанар

Анги

Оюутны тоо

Шалгалтанд орсон оюутны тоо

Дүн

Амжилт

Чанар

Шалгалтанд F дүн авсан болон явц хүрээгүй

А

В

С

D

F

1

412

12

10

5

2

2

 

1

90,0%

70.0%

 

2

411

16

14

3

6

1

-

4

71,4%

64,2%

 

3

112

14

14

2

7

2

2

1

92,8%

64,2%

 

4

111

9

8

1

2

3

-

2

75,0%

37,5%

 

5

211

19

18

2

7

4

2

3

83.3%

50.0%

 

6

311

16

16

1

5

7

-

2

87,5%

37,5%

 

7

413

21

19

3

8

4

1

3

84,2%

50,6%

 

Нийт

107

99

17

37

23

5

16

83,8%

54,5%

 

 

            Багш, цагдаагийн ахлах дэслэгч Ё.Лхамаа нь тус хичээлийн жилд 138 оюутан, сонсогчдод хичээл заасан ба нийт 18,06 кредит цагийн ажил гүйцэтгэснээс Акр-12,7, Бкр-1,66, Вкр-3,7 байна. Сурлагаар хоцорсон оюутнуудад давтлага өгөх, сургалтын идэвхит аргуудыг ашиглах, бие даалт, гэрийн уншлага, минимум 1, 2-ийг авах, конспект боловсруулах, сэтгүүлд орчуулга, өгүүлэл хэвлүүлэх, ЭШБХ-д илтгэл хэлэлцүүлэх, ЦА-ийн ГХТ-ээс зохион байгуулсан ЭШБХ-д Гадаад хэл заахад компьютерийг ашиглах зарим асуудалд сэдвээр илтгэл хэлэлцүүлэх, IELTS, IBT шалгалтуудыг өгөх, гадаад багш нартай уулзах уулзалтанд Мягмар гариг бүрт оролцох зэрэг ажлуудыг хийсэн ба 2010-2011 оны хичээлийн жилд АНУ-ын Бостоны их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахаар болов.

а/д Ё.Лхамаагийн II семестрийн сургалтын дүн, амжилт чанар

 

 

Анги

Нийт оюутны тоо

 

 

Шалгагдсан оюутны тоо

Шалгалтын дүн

 

Амжилт

 

Чанар

 

Тайлбар

A

B

C

D

F

1

111

11

11

2

5

3

-

1

90,0%

90,0%

-

2

113

16

16

5

4

3

-

4

75,0%

75,0%

-

3

114

15

15

-

6

7

-

2

86,7%

86,7%

-

4

115

12

12

3

3

4

1

1

91,7%

83,3%

-

5

116

12

12

1

4

6

-

1

91,6%

91,6%

-

6

123

17

17

4

7

2

2

2

88,2%

76,4%

-

7

124

17

17

-

10

5

1

1

94,1%

88,2

 

8

126

11

10

2

1

6

-

1

90%

90%

 

Нийт

8

111

110

17

40

36

4

13

88,1%

51,8%

-

                                                                     

                                                                        Дүгнэлт

2009-2010 оны хичээлийн жилийн 2-р семестрт Гадаад хэлний тэнхмийн багш нар өндөр ачаалалтай ажилласан. Нийт 169,1 кредит гүйцэтгэснээс “А” кредит 115, Бкр-17,65, Вкр-36,45 байна.

Энэ семестрт тэнхмийн сургалтын ажилд зарчмын өөрчлөлт оруулж суралцагсдын гадаад хэлээр ярих чадварт түлхүү анхаарал тавих зорилгод нийцүүлэн бүхий л танхимын болон танхимын бус сургалтыг зохион байгуулав.  

Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд суралцагч бүртэй ганцаарчлан ажиллах, англи хэлээр ярих чадварыг хөгжүүлэхэд багш нар ихээхэн цаг зарцуулдаг. Сургалт нь багш, шавь гэсэн 2 талын процесс тул багш хичээлээ шаардлагын түвшинд зааж оюутан өөрөө хичээл чармайлт гаргах хэрэгтэй байдаг. Энэ шаардлагыг хангаж амжилттай дүн үзүүлсэн сонсогч, оюутнууд олон байгаад сэтгэл хангалуун байна.  Сурах зорилгогүй, идэвхигүй, огт бие даан ажилладаггүй, суралцагчийн толгойд хүчээр мэдлэг чадвар суулгаж огт өөр хэлээр сэтгэж сургах боломжгүй тул хангалтгүй дүн үзүүлсэн.

Цаашид англи хэлээр ярих чадварыг хөгжүүлэх зорилготой уялдуулан сургалтын үйл ажиллагааг улам болосвронгуй болгох зорилтыг дэвшүүлж байна.     

бичсэн: Gadaad Helnii Tenhim төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1191

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)