2010-11-15,16:01

Англи хэл хичээлийн тодорхойлолт

МОНГОЛЫН ЦАГДААГИЙН  АКАДЕМИ

 

АНГЛИ  ХЭЛ I, II, III  ХИЧЭЭЛИЙН  ХӨТӨЛБӨР

 

2010. 9. 09                                                                                           Улаанбаатар  хот

 

Нэг. Англи хэлний  хичээлийн  тодорхойлолт

1.1  Хичээлийн танилцуулга

Хичээлийн нэр- Англи хэл 1

Индекс – ELG – 1

Кредит цаг – 2 кредит

Семестр – 1-р  курсийн  намар, хаврын  улирал

Хичээлийн залгамж холбоо- Ерөнхий  боловсролын  сургуулийн  англи хэл

1.2  Хичээлийг  судлах хэрэгцээ, шаардлага

            Англи хэлний хичээлийг их дээд сургуульд судлах нь  ардчилал, глобалчлал ихээхэн  хөгжиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэлхий нийтийг  хамарсан хэлбэртэй болж байгаа  тул  мэдээлэл хүлээж авах  гол хэрэгсэл  болох  англи хэлийг  зайлшгүй  эзэмших нь  орчин үетэйгээ  хөл нийлүүлэн, мэргэжил  Iболовсролоо  тасралтгүй  дээшлүүлэхэд  нэн  чухал ач  холбогдолтой.

1.3  Хичээлийн зорилго, зорилт

А.Мэдлэгийн хувьд

Анхан  шатны  дүрмийн  үндсийг эзэмшсэний  үндсэн  дээр улс орон, хүний гадаад төрх байдал, орон  гэр байшин  барилга, гэр бүлийн харилцаа хамаарал ,хүмүүсийн  өдөр  тутмын  хийдэг  үйл ажиллагаа, иддэг  хоол хүнс, ундаа, өнгө,улс орнуудын  цаг агаарын байдал, зүг чиг зааж  өгөх, алдартай хүмүүсийн  амьдрал, тэдний хүрсэн амжилт, хүний  сэтгэлийн хөдөлгөөн зэргийг илэрхийлэхэд  шаардагдах   1350 орчим  идэвхтэй  үгийн  сантай  болно.

Мөн  цагдаагийн англи хэл  сурах  бичгийг ашиглан  мэргэжлийн  англи хэлний үгсийн сантай  болно

                 Б. Чадварын хувьд

Мэндлэх хүндлэх,  салах ёс үзүүлэх,  хувь хүний талаар  асуулт тавих хариулах , алга  болсон хүмүүсийн  гадаад төрх байдлыг тодорхойлох, дуртай дургүй зүйлийнхээ  талаар  тайлбарлан  ярих , мал амьтныг дүрслэх, эд эрхтнийг нь  нэрлэх , хоолны газар хоол захиалах, аливаа газар оронд гарсан  өөрчлөлтийн талаар  ярих,болсон үйл явдлыг дэс дараагаар нь хүүрнэх, гэр болон  сургуульд мөрдөгддөг  дүрэм журам,  цагдаагийн мэргэжлийн  англи хэлний  хүрээнд ерөнхий туслалцаа өгөх, гэмт  хэргийн хохирогчид  туслалцаа үзүүлж тайвшруулах, согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодсоныг  шалган тогтоох, тээврийн хэрэгслийг зогсоох,  дэг журмын  шалгалт  явуулах,эрэн  сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнийг шалгах, зам хаах, эрүүгийн гэмт хэрэг үйлдэхэд  ашигласан тээврийн хэрэгслийг  зогсоох, цагдаагийн үзлэг шалгалт хийх, сэжигтнийг байцаах,хүүхэд хулгайлах,хүн алга  болох,  хүүхэд хүчирхийлэх, мэдэгдэл хийх,баривчилах  ажиллагаа,  сэжигтэнд эрхийг  нь сануулах    талаар   ярих   чадварыг эзэмшинэ.

Хоёр. Хичээлийн танилцуулга

2.1. Хичээлийн нэр- Англи хэл 2

Индекс – ELG – 2

Кредит цаг – 3   кредит

Семестр – 2-р  курсийн  намар, хаврын  улирал

Хичээлийн залгамж холбоо- Англи хэл - 1

2.2. Хичээлийг  судлах хэрэгцээ шаардлага

            Англи хэлний хичээлийг их дээд сургуульд судлах нь  ардчилал, глобалчлал ихээхэн хөгжиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэлхий нийтийг  хамарсан хэлбэртэй болж байгаа тул мэдээлэл хүлээж авах гол хэрэгсэл болох англи хэлийг зайлшгүй  эзэмших нь  орчин үетэйгээ  хөл нийлүүлэн, мэргэжил боловсролоо тасралтгүй  дээшлүүлэхэд  нэн  чухал ач  холбогдолтой.

2.3. Хичээлийн зорилго, зорилт

А.Мэдлэгийн хувьд

Англи хэл–1 хичээлийн хөтөлбөрт орсон  дүрмийн материалуудыг гүнзгийрүүлэн  өөр шинэ  нөхцөл байдалд  шинэ  үгсийн сангийн хүрээнд давтан үзнэ. Мөн  цагдаагийн англи хэл  сурах  бичгийг ашиглан  мэргэжлийн  англи хэлний үгсийн сантай  болно.

Present simple, present continuous, past simple adverbs of frequency, order of adjectives, adverbs, will be going to, conditionals type 1, 2 if and when, present perfect simple, present perfect continuous, past perfect simple, past perfect continuous, passive voice, imperatives, questions tags, exclamations, reported orders/ instructions зэрэг дүрмийн үндсийг  эзэмшиж ерөнхий  англи хэлний 1300, цагдаагийн англи хэлний 800  үг хэллэгийг  эзэмшинэ

Б. Чадварын хувьд

            Хүмүүсийг  урих, мэндчилэх, санал нийлэх, нийлэхгүй байгаагаа илэрхийлэх, алга  болсон  өмч хөрөнгөө дүрслэх, үнэ  асуух, хариулах, эелдгээр гуйх,уучлал хүсэх, асуудал дэвшүүлсэн  санал хэлэх, зүг чиг зааж өгөх, хэн нэгэнтэй  уулзахаар цаг болзох, тайлбар дүгнэлт  өгөх, цагдаагийн мэргэжлийн  англи хэлний  хүрээнд  гэмт хэргийн талаар протокол үйлдэх, хулгай, хүчирхийллийн гэмт хэргийн  хохирогчийг байцаах,  хэргийн газар дээр ирэх,  сэжигтнийг  байцаах, баривчилах,  хохирогчид тусламж үзүүлэх,  эмнэлгийн туслалцаа үзүүлэх, жолоочийг  байцаах, хэргийн  газрыг  хамгаалах,  виз сунгуулах,  иргэний үнэмлэх үрэгдүүлэх, тоо бүртгэл  явуулах,  чимээ шуугианы талаар гомдол гаргах, гал  түймрийн үед нүүлгэн шилжүүлэх, аюулгүй  байдлыг  хамгаалах  гэсэн сэдвүүдийн хүрээнд энгийн өдөр тутмын харилцаанд орж  чаддаг  болно.       

            Гурав. Хичээлийн танилцуулга

3.1. Хичээлийн нэр- Англи хэл 3

Индекс – ELG – 3

Кредит цаг – 2 кредит

Семестр – 3 -р  курсийн   намар, хаврын  улирал

Хичээлийн залгамж холбоо- Англи хэл - 2

3.2. Хичээлийг судлах хэрэгцээ шаардлага

            Англи хэлний хичээлийг их дээд сургуульд судлах нь  ардчилал, глобалчлал ихээхэн хөгжиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэлхий нийтийг  хамарсан хэлбэртэй болж байгаа  тул  мэдээлэл хүлээж авах  гол хэрэгсэл  болох  англи хэлийг  зайлшгүй  эзэмших нь  орчин үетэйгээ  хөл нийлүүлэн, мэргэжил  боловсролоо  тасралтгүй  дээшлүүлэхэд  нэн  чухал ач  холбогдолтой.

3.3. Хичээлийн зорилго, зорилт

А.Мэдлэгийн хувьд

Англи хэл – 2 хичээлийн хөтөлбөрт орсон  дүрмийн материалуудыг гүнзгийрүүлсэн  түвшинд   өөр шинэ  нөхцөл байдалд  шинэ  үгсийн сангийн хүрээнд  үргэлжлүүлэн  үзнэ.

            Passive voice, as like, second and third type conditional, question tags reflexive pronouns clauses of result, purpose, making deductions present past participles, causative forms, past perfect continuous   зэрэг дүрмийн үндсийг  эзэмшиж  800  гаруй  үг шинээр  сурна. Мөн  Хуулийн  англи хэл  сурах  бичгийг ашиглан  мэргэжлийн  англи хэлний үгсийн сантай  болно. Тухайлбал: хууль  ба хүний эрхийн тухай ойлголт, захиргааны хууль, захиргааны хэргийн шүүх, гэмт хэргийн  ангилал, гэрээ хэлэлцээр, нөхөн төлбөр, тэтгэмж, гэрлэлт салалт, өв залгамжлах  үйл явц, гэмт хэрэг  ба ял шийтгэл, олон улсын эрүүгийн  шүүх зэрэг сэдвүүдийн  хүрээнд энгийн  болон хавсарсан нийлмэл  өгүүлбэрүүдийг  унших, ойлгох, орчуулах чадварыг  эзэмшинэ. Хуулийн англи хэлний 300 үгийг шинээр эзэмшинэ

                 Б. Чадварын хувьд

Үзсэн  сэдвийн хүрээнд  бэлтгэлгүйгээр харилцан ярих,зааварчилгаа ба  тайлбарыг  чөлөөтэй хэлэх, өөрийн хувийн санаа бодол, өөрт  тохиолдсон  явдлыг  бусдынхтай харьцуулж  тод цэвэр, ойлгомжтой  өнгө аялгатай  ярих, энгийн  сэдвээр мэтгэлцээн ярианд   оролцох зэрэг чадвартай болно.            

Хуулийн текстүүдийг англи хэлнээс монгол уруу  орчуулах, уншиж гол санааг нь олох, дүгнэлт хийх, мэдээлэх зэрэг дадал,  чадварыг эзэмшинэ.

            Англи хэл I, II, III  хичээлийг  судалснаар суралцагч  өдөр тутмын 3450,  мэргэжлийн  1100  үг хэллэгийг    ашиглах чадварыг  эзэмшинэ

Хэрэглэх  ном, сурах  бичиг, бусад хэрэглэгдэхүүн

Enterprise I, II, III   сурах  бичиг  Оюутны  номДасгалын  номБагшийн  номТестийн  хураангүйДүрмийн хураангуйCDВидео, аудио  кассет С.Нармандах  Police EnglishХууль зүйн үндэсний төвөөс эрхлэн гаргасан           English for    Legal studiesEnglish- Mongolian  , Mongolian - English  dictionariesТарааж  өгөх материалууд, үзүүлэн таниулах хэрэгслүүд

Суралцагчийг  үнэлэх шалгуурууд:

Ирц                                                             6 онооЯвцын дүн / 2   тест /                              24 онооБие  даалтын ажлын үнэлгээ                   16 онооМинимум                                                    14 оноо

                                                                     Бүгд  60 оноо

Улирлын  шалгалт      Амаар                    20 оноо

                                                Бичгээр                  20 оноо

бичсэн: Gadaad Helnii Tenhim төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1243

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)